04.17

С.Гантогоог “ ард түмний ялагч”-аар нэрлэв

 

“Яг түүн шиг” шоуны өчигдрийн дугаарт поп дива Селин Дионыг дуурайсан дуучин А.Хишиггдалай ялагчаар тодров. Урьд урьдын үзүүлбэрээсээ “сайжирч”, шоуны гол учир утгыг ойлгосон хэмээн шүүгчид түүнийг дүгнэж, шилдэг оноог өгсөн юм.
Гэвч энэ удаагийн дугаарт Барбадосын дуучин Рианнаг дуурайж, үзэгчдийг хөгжөөж, сэргээж чадсан С.Гантогоод ялагч болоход “шагай дутав”. Шүүгчдийн онооноос гадна оролцогчдын оноогоор А.Хишигдалай, С.Гантогоо нарын оноо тэнцэж ирсэн боловч, Ариунцэцэг оноогоо А.Хишигдалайд өгснөөр С.Гантогоо хоёрдугаарт шалгарсан билээ.
Энэ удаагийн дугаарт үзэгчдийн мессеж саналаар С.Гантогоо түрүүлсэн ч шүүгчид болон зарим “атаархуу” оролцогчийн буруу шүүлтээс болж ялагч болж чадаагүй гэх сэтгэгдлүүд цахим сүлжээнд хөвөрчээ. Дэмжиж буй оролцогчоо “ард түмний жинхэнэ ялагч” хэмээн нэрлэгсэд олон байлаа.

Б.ОЮУН
Эх сурвалж: zone.mn