Оросын нэрт дуучин, ЗХУ-ын ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуу дуулаачдын V олон улсын уралдаан Улаан-Үд хотноо болж өндөрлөлөө. Тус уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, тенор Д.Эрдэнэ-Очир тэргүүн байр эзэлсэн байна. Мөн дуурийн дуучин Э.Очирсайхан IV байр эзэлсэн бөгөөд Буриад дууны шилдэг номинацийг хүртжээ.