Найруулагч Ц.Хүсэлбаатарын удирддаг “Хас энтертаймент”-ын бүтээл “Аюултай харилцаа” уран сайхны кино үзэгчдэд хүрч эхэллээ. Тэгвэл киноны нээлтийн үеэр гол дүрд тоглосон “А-Саppella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр СТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Дашрамд дурдахад, “Аюултай харилцаа” кинонд “Хүн гэр бүл зохиосон бол энэ харилцаандаа үнэнч байх хэрэгтэйг мөн хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч болж болдог” гэдгийг харуулахыг зорьсон аж.
П.ТУУЛ