Австрали тэрбумтан эрээс сүр дуулиантай салсан тэрбээр төд удалгүй бүжигчин залуутайгаа амраглаж байлаа. Гэвч тэдний харилцаа мөн л удсангүй. Мэрайя Кэри, Брайан Танака нарын салж буй тухай мэдээ олон нийтэд ил болсноос хоёр хоногийн дараа тэрбээр “энэ дэлхийн хамгийн жаргалтай газар”-ыг зорьсон байна. Поп дива Монро, Мороккон хэмээх ихрүүдийнхээ хамтаар өөрийнх нь тодорхойлсон хамгийн жаргалтай газар болох Диснейлэндэд амарч зугаалжээ. Нэг хэсэг амрагийн явдал, найз залуу гээд тун завгүй явсан ээж хүүхдүүддээ илүү анхаарах болжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn