Хэвлийдээ ихэр хүүхдээ тээж байгаа дуучин бүсгүй Бейонси Улаан өндөгний баярыг гэр бүлийнхээ хамт агаарт гарч тэмдэглэсэн байна. Нөхөр Жей Зи, охин Блю Айви нараас нь гадна ээж Тина Ноулз болон "Destiny’s Child" хамтлагт хамтдаа бужигнуулж явсан Келли Роулэнд нь хүрэлцэн ирсэн байсан гэнэ. Тулгар биетэй охин болон Келли Роулэндтэй хамт авахуулсан гэрэл зургаа Тина Ноулз хатагтай Инстаграм хуудсандаа оруулжээ. "Миний дөрвөн охины гурав нь" хэмээн зургийн дор тайлбар хийсэн байв.