05.01

Хятад, Орос хамтарсан цэргийн бэлтгэлээ энэ сард эхлүүлнэ

Хятад, Оросын хамтарсан цэргийн бэлтгэл газар дундын тэнгист энэ сарын дундуур эхлэхээр болжээ. Хоёр орны хувьд газар дундын тэнгист хамтарсан цэргийн бэлтгэл хийж буй нь энэ удаа анхных.

Хятадын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч Женг Яншенгийн мэдээлсэнээр, энэ удаагийн хамтарсан цэргийн бэлтгэлд хоёр орны цэргүүд нийт есөн усан онгоц ашиглахаас гадна галт зэвсгийг ч мөн ашиглах аж.

Тэрбээр “энэ удаагийн цэргийн бэлтгэл нь ямар нэгэн гуравдагч орны эсрэг чиглэсэн,  бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой арга хэмжээ биш” гэж онцлон тэмдэглэхийн зэрэгцээ бэлтгэлийн гол зорилгыг  далайн аюулгүй байдлыг хамгаалах хэмээн тайлбарлажээ.