“Spice Girl” хамтлагийн экс гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм шагнал хүртжээ. Тодруулбал, угсаа залгамжлах ханхүү Уилъям, хатагтай Бекхэмийн загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн “OBE” одонгоор шагнасан байна. Викториа шагналаа авахаар нөхөр Дэвид Бекхэмийн хамтаар хатан хааны Букингемийн ордонд хүрэлцэн очсон байна.