Өнгөрөгч пүрэв гаригт буюу дөрөвдүгээр сарын 30-нд 14.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас зүүн тийш 40 км-т байрлах Нүхтийн уурхайд түймэр гарчээ.
Энэхүү хээрийн түймрийг нутгийн иргэд болон Онцгой байдлын аврагчид бүрэлдэхүүнээрээ ажиллан оройн 22.00 цагт унтрааж чадсан байна. Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар салхины хүч их байгаа тул түймрийг унтаарахад хүндрэлтэй байсан гэж тус аймгийн ОБГ-аас мэдээлжээ.