04.22

Сильвестр Сталлонегийн охид сэтгүүлийн нүүрийг чимлээ

Холливудын нэрт жүжигчин Сильвестр Сталлонегийн хөөрхөн охид София, Систин болон Скарлет гурав "Harper’s Bazaar" сэтгүүлийн шинэ дугаарын гол зочид болжээ.
Охидоос Систин л загвар өмсөгч болохыг мөрөөддөг тухайгаа ярьж байсан ч сэтгүүлийн ажилтнууд гурвууланг нь сэтгүүлийн нүүрийг чимэх боломжтой авьяаслаг моделиуд хэмээн магтсан байна. Тодруулахад, охидын ээж Женнифер Флавин 1990-ээд онд загвар өмсөгч байсан билээ. Эгч дүү гурвыг загварын агентлагууд болон алдартай загвар зохион бүтээгчид урьдаг ч Систин л "IMG Models" агентлагтай гэрээ байгуулж, "Chanel" болон "Dolce & Gabbana"-гийн шоунд оролцоод амжсан юм.