05.02

Кэннон Кэрид долигнов

Америкийн дуучин Мэрайя Кэригийн нөхөр асан Ник Кэннон экс ханийгаа бусдаас илүү хөдөлмөрлөдөг эмэгтэй хэмээн магтаж, түүний цахим хуудсыг элдэв магтаал үгээр булах болсон гэнэ шүү.

Өнгөрсөн жилийн зун Мэрайятай гэрлэлтээ цуцлуулсан 34 настай жүжигчин эр гэр бүлээ дахин сэргээхээр шийдсэн бололтой. Тийм бодол түүнд байгаагүй бол Ник өөрийн экс эхнэрийг Инстаграм дахь хуудсан дээрээ магтахгүй л байсан болов уу.

Мань хүн 45 настай хайртыгаа хатан хаан, хөдөлмөрч нэгэн хэмээн магтсан аж.