Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбатын М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг нь гардуулан өгөв.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард 33 дахь түрүүгээ авч сумо бөхийн ноён оргилд гарсан билээ. Хакүхо М.Даваажаргал нь:
Хамгийн олон түрүүлсэн
Хамгийн олон удаа дараалан түрүүлсэн
Хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн
Нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн
Жилийн 90 барилдаанаас хамгийн олон давсан зэрэг амжилтуудын эзэн болоод байгаа билээ.
П.ТУУЛ