04.24

О.Байгаль хатагтай бизнесээ өргөжүүлэв

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгаль хатагтай бизнесээ өргөжүүлсээр байна. О.Байгаль хатагтай 2004 онд “Байгаль” гоо сайхны салоноо нээж, бизнесийн гараагаа эхлүүлсэн байдаг. Цаашлаад Зайсанд алмазны дэлгүүр нээсэн гэдэг. Харин энэ удаа дахиад л тансаг зэрэглэлийн дэлгүүр нээлээ. Тодруулбал, Италийн алдарт "Valentino" брэнд Монгол Улс дахь салбар дэлгүүрээ "Baigal" брэндтэй хамтран "Shangri-La молл"-д нээжээ. Ийнхүү О.Байгаль хатагтай нөхрөө улс төрөөс хөндийрсөн энэ үед өөрийн бизнесээ өргөжүүлсээр байгаа аж.