Уржигдар жүжигчин Зак Эфрон, Роберт де Ниро нар “Бохир өвөө” гэдэг киноны зураг авалтад оролцжээ. Энэ инээдмийн киноны зураг авалт Жоржи мужид хийгдсэн аж. Тэнд л тэд булчин шөрмөсөөрөө уралдсан гэнэ дээ.
71 настай де Ниро өөрийн 27 настай мэргэжил нэгтнээсээ ердөө ч ялгараагүй байна. Харин ч тэрбээр эрч хүч дүүрэн байгаа гэдгээ тод харуулжээ. Мань хүн зүүн гаран дээрээ суниаж эхлэв. Харин Эфрон ганц гаран дээрээ суниахыг хүссэнгүй.
