05.04

Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн бол энэ сард татвараа төлнө

Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн. Энэхүү зохицуулалтын дагуу автомашины улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн бол энэ сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. Хэрэв хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хариуцлага тооцно. Тиймээс тавдугаар сар эхлээд буй тул та амжиж Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө тушаагаарай.