04.27

Шийдэмгий байж, идэвхитэй ажиллавал амжилтанд хүрнэ

ХОНЬ - (3/21-4/19)
Ажигч гярхай, хянуур байх өдөр. Оюуны ачаалал ихэдвэл толгой өвдөх магадлалтай. Сурган хүмүүжүүлэгч багш нар үр бүтээлтэй ажиллана. Бусдаас суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх арга туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад тохиромжтой.

ҮХЭР - (4/20-5/20)
Та илүү мэдрэмжтэй болно Та өдрийн турш хүмүүстэй уулзаж, хэлцэл тохироо хийнэ. Хуучны түнш буюу найз тантай гэнэт холбогдож болзошгүй. Та ямар нэгэн мэдээлэл хайж байгаа бол, эсвэл хэн нэгэнтэй уулзах чухал хэрэгцээ байгаа бол тохиромжтой өдөр. Шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, танин мэдэхүйн хүрээгээ тэлэхэд сайн.

ИХЭР - (5/21-6/21)
Шинэ харилцаа тогтоох, санхүүгийн ажиллагаа явуулах, аян замд гарахад сайн өдөр. Худалдаа арилжаа хийхэд, байшин барилгын суурь тавих, барилгын засварын ажил хийхэд ээлтэй. Өгөөмөр, өглөгч байхыг хичээ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Ухаалаг, хүлээцтэй байх өдөр. Бусадтай харьцахдаа хянуур байж, бусдын тавьсан саналыг болгоомжтой ханд. Учир нь сөрөг нөлөөнд автаж, буруу алхам хийх магадлал их байна. Хэн нэгэн таныг хуурч мэхлэн өөрийн ажлыг амжуулах бодолтой байна. Хулгай дээрэмд өртөх, эд зүйлээ гээхээс болгоомжил.

АРСЛАН - (7/23-8/22)
Ажил албаа эмхэлж, санаагаа бусдад зөвөөр ойлгуулахад сайн өдөр. Бусдад хандах хандлага тань ажил төрлийн бүтэмжийг тодорхойлно. Чухал ажлыг эхлэхийн өмнө хуучин ажлаа дуусгахыг хичээ. Та буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээж гэмшихэд сайн.

ОХИН - (8/23-9/22)
Шударга ёс эв эеийг эрхэмлэх өдөр. Аз сорих, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад таагүй. Өр төлбөрөө барагдуулах, бусдад чин сэтгэлээсээ туслах, засвар үйлчилгээний ажил эхэлбэл үр ашигтай. Худал ярих, уурлаж бухимдах, худал амлалт өгөх нь муу.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Амаргүй санагдана. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажлаа дүгнэ. Та эргэн тойрондоо өрнөж буй үйл явдлыг ойлгохгүй, буруу дүгнэлт хийж болзошгүй. Үйл хөдлөл, үг яриагаа сайтар хяна, илүү дутуу зүйл ярих нь танд муу. Бусдад мөнгө зээлдүүлэх, бусдаас мөнгө авахыг цээрлэ.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Идэвхитэй харилцаа холбоо, уулзалт амжилтад хөтлөх өдөр. Таны хүсэл зоригийг бусад хүмүүс, хамт ажиллагсад тухай бүрт нь ойлгож дэмжихийн зэрэгцээ түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлж чадна. Харин үдээс хойш сэтгэл санааны тэнцвэр алдагдаж болзошгүй тул биеэ хянаж бай. Нөхцөл байдлыг зөв дүгнэх чадвар суларна.

НУМ - (11/22-12/21)
Идэвхитэй үйл ажиллагаанд муу. Урсгал дагах нь илүү ээлтэй. Өнгөрсөн амьдралаа цэгнэн дүгнэж, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүл. Мэдлэг туршлагаасаа бусадтай хуваалцах, эрдэм ном заах, оюуны хөдөлмөр эрхлэхэд сайн.

МАТАР - (12/22-1/19)
Өдрийн эхний хагаст аливаа ажлыг шинээр эхлэж болох хэдий ч төлөвлөгөө зохиоход муу өдөр. Сэтгэл санааны эмзэг байдал, хорон муу бодол ихэснэ. Тиймээс үзэл бодлоо хянаж, биеэ барихыг хичээгээрэй.

БУМБА - (1/20-2/18)
Та өөрийн зөвд итгэлтэй байвал ямар ч санаачлагыг зоригтой дэвшүүл. Ил тод, шударга, зарчимтай хүмүүс бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. Нөлөөтэй хүнээс тус дэм хүсэх, арга хэмжээ зохион байгуулах, албан ёсны уулзалтад оролцоход ээлтэй.  

ЗАГАС - (2/19-3/20)
Шийдэмгий байж, идэвхитэй ажиллавал амжилтанд хүрнэ. Ямар ч ажлыг барьж авахдаа эргэлзэх хэрэггүй. Ажилдаа санаачлагатай бүтээлчээр хандаж, өвөрмөц содон шийдлүүдийг ашигла. Бие хамгаалах урлаг, спортоор хичээллэвэл бие сэтгэлийг эрүүлжүүлнэ.