04.27

Нара: Нүдний цөцгий мэт хайрлаж, харамлаж өсгөсөн хүүгээ цэрэгт явуулах уу


Дуучин Нара хөлөө хөлдөөсөн байлдагчийн асуудлыг ихэд нухацтай авч үзэж байгаа юм.  Тиймдээ ч тэрбээр "Би эрчүүдийг заавал цэрэгт явах хэрэгтэй тэгж байж тэсвэр хатуужилтай эр хүн болно гэж боддог юм. Урд нь ч одооны эрчүүд цэрэгт явахаа болиод энэ тэр гээд л бас бус шүүмжтэй бодол байдаг л байлаа. Хүүтэй боллоо, хүүгээ заавал цэрэгт явуулдаг юм шүү, эр хүний тэсвэр хатуужил амьдрал сөрөх ухаанаас суралцана гээд сүрхий сүрхий юм их боддог байлаа саяхныг хүртэл. Харин өнгөрсөн хугацаанд хэчнээн эхчүүд төрүүлж өсгөсөн эрүүл саруул үрсээ эх орноо хамгаалах эр цэргийн албанд үдэж өгөөд өчнөөн нь тахир дутуу эд эрхтэнгүй эрүүл мэндгүй эргүүлж авав хэчнээн нь нүдний цөцгий мэт хайрлаж өсгөсөн үрсийнхээ цогцсыг авав! Дайн байлдаанд явсан бол эх орныхоо төлөө нэр төртэйгөөр баатарлагаар энэ тэр гээд бас бодохсон. Хүмүүс тийм зүйл болдгийг мэддэггүй юм уу эсвэл мэдэхийг хүсдэггүй юм болов уу??? Мэдсэн ч мэдээгүй юм шиг байдаг юм уу? Эх орноо хамгаалахад бэлтгэх эр цэргийн алба өнгөрсөн шиг өнөөдөр шиг тамлал тарчлааны газар шиг байвал та хүүгээ цэрэгт яв гэх үү? Би лав үгүй! Учир нь миний хүү тэнд эх орноо хамгаалахад, тэсвэр хатуужилд суралцаж жинхэнэ бяр чадал ухаан суусан эр хүн болоод ирэх ёстойгоос биш эд эрхтэнээ алдаад эрүүл мэндгүй болоод эсвэл цогцос болоод ирэх ёстой биш! Зарим хүмүүс яасан хүний зовлонгоор цадацгааж хүний зовлонг ойлгосныг элдвээр гутаан доромжлох дуртай юм бэ? Ганц хүн тэгсний төлөө гэнэ үү? Нэг хүн биш юм уу? Нэг нэгээрээ ингээд эрсдээд байвал ганц хүн гэсээр л байх уу?!? Ээжүүдээс асуумаар байна. Цэргийн алба ийм хариуцлагагүй эсэн мэнд эрүүл саруул явсан шигээ буцаж ирнэ гэсэн баталгаа, хариуцлага байхгүй бол 10 сар тээж төрүүлж нүдний цөцгий мэт хайрлаж харамлаж өсгөсөн хүүгээ цэрэгт явуулах уу? хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.