04.28

С.Гантогоод фен нь өндөр өсгийт хэрхэн өмсөх талаар зөвлөжээ


БНСУ-д ажиллаж, амьдардаг С.Гантогоо эх орондоо ирж, "Яг түүн шиг" шоунд оролцож байгаа билээ. Шоуны дөрвөн дугаарын турш үзэгчдийг байлдан дагуулаад байгаа тэрбээр олон фентэй болжээ. Тэгвэл дуучин залууд фенүүд нь өндөр өсгийт хэрхэн өмсөх талаар зөвлөсөн гэнэ шүү. Учир нь С.Гантогоо хоёр ч удаа эмэгтэй дуучныг дуурайсан бол тав дахь дугаарт мөн л эмэгтэй хүн дуучин дуурайх юм. Энэ талаар С.Гантогоо өөрийн цахим хуудаснаа "Нэгэн бүсгүйгээс надад заавал унш гэсэн гарчигтай мэссэж ирлээ (линктэй). "Өдөржин өндөр өсгийт дээр хэрхэн ядрахгүй явах вэ" гэнэ ээ. Хөгжилтэй ч юм аа даа хэхэ. Энэ удаа бас эмэгтэй болж байгаа биз дээ гэчихсэн. Ийм гоё сэтгэлээрээ. Миний сэтгэл хөдөлсөн шүү. Тэр ГаГа болж байхад эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Эрт мэдсэн бол шууд акробат эргэх байсан шүү дээ хэхэ. Наргиа. Ямартай ч маш их баярлалаа" хэмээн бичсэн байна.