04.29

Үйлдвэрчний эвлэлтэй хамтын гэрээ байгууллаа


 Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар Үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтын гэрээ байгуулжээ. Энэхүү хамтын гэрээг байгуулснаар нэгтгэлийн ажилтнуудын нийгмийн асуудал, урамшуулал зэргийг зөв зүйтэй олгоход чухал алхам болж буй юм. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэл өөрөө бие даасан байгууллага тул өөрөө бие дааж цалинжих байдаг аж. Тиймээс нэгтгэлтэй хамтын гэрээ байгуулснаар ажилчдын цалин хөлсөөс авч буй татвараар цалинжих, хуулийн дагуу тухайн байгууллага үйлдвэрчний эвлэлийнхээ гишүүдийг өөрийн байгууллагын ажилчин мэт үзэж цалинжуулах ёстой гэсэн хамтын гэрээ байдаг аж. Ийнхүү хамтын гэрээгээ байгуулснаар нэгтгэлийн ажилтнуудын эрхийг төлөөлөх эрх зүйн орчин бүрджээ.