Тэмка, Нарансолонго нар урлагийн үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг. Анх "Х-ТҮЦ" продакшнаас хошин урлагийн гараагаа эхэлсэн хос өдгөө "Эмоци" продакш байгуулан ажиллаж байгаа юм. Нэг продакшнд ажиллаж байхдаа нийлсэн тэднийг насны зөрүүгээс болоод элдвээр хэлж байсан ч өдгөө хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Хөөрхөн хүүгийн эцэг эх болсон тэд энэ онд бүл нэмэх нь ээ. Харин саяхан Тэмка, Нарансолонго нар багын зургаа хүүгийнхээ зурагтай хамт цахим хуудастаа нийтэлж, "Хэнтэй нь адилхан байна" хэмээн бичжээ. Цахим найзууд нь тэдний хүүг "Жижиг Тэмка" гэцгээн өхөөрдсөн байх аж.