05.02

Э.Уянга юу хамгийн үнэ цэнтэйг ойлгуулж өгсөн охиноороо гангарав


Мэргэжлийн жүжигчнээс дутахааргүй чадвартай гэдгээ нэг хэсэг нотлоод байсан Э.Уянгыг “Хэцүү анги”-ийн Сувдаагийн дүрээр хүмүүс андахгүй билээ. Дэлгэцийн олон ангит бүтээлээс гараагаа эхэлсэн бүсгүй “Миний муу аав”, “Кино шиг амьдрал” зэрэг уран бүтээлүүдэд оюутан ахуйдаа тоглож байсан ч сэтгүүлч мэргэжлээ эзэмшсэний дараагаар цэнхэр дэлгэцийн хүн болсон. “UBS” телевизэд нэвтрүүлэгч хийх болсон тэрбээр хайрын романс эхлүүлснээ дуулгаж байсан цаг саяхан. Улмаар залуу хос үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа юм. Э.Уянга ээж хэмээх эрхэм алдрыг зүүснээсээ хойш тунчиг даруухан болсон Э.Уянга сүүлийн үед нөхөр хүүхдээрээ ихэд гангарах болжээ. Тэрбээр "Үр зулзага, үндэс мөчиртэйгөө агаар салхинд амарч зугаалж байна", "Юу хамгийн сайхан бэ гэдгийг, юу хамгийн үнэ цэнтэй вэ гэдгийг ойлгуулж, мэдрүүлдэг үр минь" хэмээн охинтойгоо хамт авахуулсан зургуудаар цахим хуудсаа гоёх болжээ.