Сэтгүүлч Ц.Баттуяагийн "Дотоод алс", "Таримал цэцгийн сүм", "Гивлүүрт салхин" номын баяр энэ сарын 12-нд "Интерном" номын дэлгүүрт болох нь ээ. Зохиогч гурван номынхоо тухайд, ""Гивлүүрт салхин" шүлгийн түүвэр болвоос дөрвөн редактортай. Энэхүү номын редактораар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ломбын Нямаа, МУБИС-ийн багш, доктор Сүхээгийн Амартүвшин хэмээх хоёр багш маань болон Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Нямжаргалын Минжинсайхан, "Ган үзэгтэн" шагналт сэтгүүлч Буянтогтохын Будхүү нар маань ажилласан. Магадгүй, миний хувьд шүлгийн эхний бөгөөд эцсийн ном гэж бодож, төлөвлөсөн учраас энэ номдоо асар их ач холбогдол өгсөн юм" хэмээсэн бол "Дотоод алс" ярилцлагын номдоо 2004 оноос хойш урлаг соёлын алдартнуудтай хийсэн ярилцлагуудаасаа Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган, Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Төрийн зураач Ц.Ойдов, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, "Хар сарнай" хамтлагийн дуучин Б.Баяржаргал буюу Маадай, Загвар өмсөгч Б.Билгүйтэй,
МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш тэргүүтэй 33 хүний ярилцлагыг сонгон орууллаа" гэжээ. Харин "Таримал цэцгийн сүм" үгүүллэгийн түүвэрт 2002-2016 онд бичсэн 34 үгүүллэг, таван үгүүлэл багтсан болно. Энэхүү номын шүүмжлэгчээр утга зохиол судлаач, зохиолч, доктор Пүрэвхүүгийн Батхуяг ах ажилласан" хэмээн тодотгожээ.