"Цэнхэр"-үүдийн хагас хамгаалагч Франсеск Фабрегас наймаа солилцооны зах дээр эрэлттэй байгаа хэвээр. 30 настай испани залууг "Атлетико", "Милан", Интер", "Марсель", Манчестер Юнайтед" болон "Ливерпүүл" гэсэн Европын топ багууд өөрийн болгохыг мөрөөдөж байгаа гэнэ.
2019 оны зургаадугаар сард гэрээ нь дуусах хагас хамгаалагчаа "Челси"-гийн удирдлагууд 30 сая фунтээс доошгүй үнээр борлуулахад бэлэн гэсэн яриа гарч, баян багууд үнийн саналаа хэдийнэ илгээгээд эхэлсэн сурагтай.