05.04

Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ боллоо

Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 1-ны өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 160 тамирчид оролцож багийн дүнгээр “Хангарьд” клуб 102 оноогоор тэргүүн байр эзэлж, “Тулга” клуб 73 оноо авч 2-р байрт, “Хан-Уул” дүүргүүдийн тамирчид 57 оноогоор 3-р байранд орлоо. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Тэнгэрийн Модун” ТББ тэргүүн Г.Батхүү спортыг дэмжин ажиласан юм. Харин энэхүү тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос зохион байгуулсан юм.

Тэмцээнд ДАШТ-ны мөнгө, хүрэл медальт, МУ-ын гавъяат тамирчин М.Хойлогдорж, ДАШТ-ны хошой мөнгөн медальт МУ-ын гавъяат тамирчин Б.Болд, МУ-ын гавъяат тамирчин, улсын арслан Д.Мөнх-эрдэнэ, ДАШТ-ын сабо бөхийн дэлхийн хошой аварга МУ-ын гавъяат тамирчин Г.Үүрцолмон, ДАШТ-ны нэг мөнгө, долоон хүрэл медальт С.Баянмөнх, Мастеруудын дэлхийн аварга Х.Цолмонбаатар, Мастеруудын дэлхийн аварга Г.Баатарсүрэн нар оролцож Монгол болон дэлхийд алдартай тамирчидтай өрсөлдөн хүч сорьсон тэмцээн болж өнгөрлөө.