"Гайс" хамтлагийнхан сүүлийн үед уран бүтээлээ идэвхтэй хийх болсон. Саяхан тоглолтоо хийж фэнүүдээ баярлуулсан залуус гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргэхээр хилийн дээс алхаад байгаа юм. Нэгэн үе охид бүсгүйчүүдийн сэтгэлийг соронзон мэт татаж явсан сайхан залуус өдгөө эхнэр, хүүхэдтэй болцгоож, гэрийн эзэд болсон. Гэвч бүсгүйчүүдийн сэтгэлийг догдлуулдаг хэвээрээ байгаа бололтой. Учир нь тэд ажлынхаа хажуугаар "аальгүйтсэн" зургаа цахим хуудсандаа нийтэлсэн нь ганцхан шөнийн дотор том дуулиан дэгдээгээд амжив. Гуч гарсан залуусын "шалиг" гэмээр зургийг фэнүүд нь сайн, муугаар ээлжлэн хэлж сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Мөн олноос онцгойрсон шинэ царайлаг залууг нь сонирхож байгаагаа ч бичээд амжина лээ.

С.НАРАН