Өдгөө 52 настай алдарт жүжигчтин Моника Белуччи Францын "Paris match" сэтгүүлийн шинэ дугаарын хүндэт зочноор уригджээ. Тэрбээр тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, шинэ найз залуутай болж, амьдралдаа өөрчлөлт хийж буй тухайгаа ярьсан байна. Ямартай ч жүжигчин бүсгүйг мэргэжил нэгт франц залуу Жиль Леллуштэй амрагийн харьцаатай гэж олон сарын турш хардсан сэтгүүлчдийн таамаг батлагдав бололтой.