05.08

Э.Оюунбилэг өлгүүр шиг мөрөө хаа ч гайхуулна


"MNTM" шоуны шилдэг оролцогчдын нэг Э.Оюунбилэгийг топ модель Д.Пүрэвсүрэн өлгүүр шиг мөртэй хэмээн тодорхойлсон. Энэ ч модель бүсгүйн хамгийн том давуу тал гэдгийг салбарынхан нь хэлдэг. Тэгвэл модель Э.Оюунбилэг энэхүү давуу талаа хаа ч гайхуулах дуртай бололтой. Учир нь тэрбээр шоуны үеэр ихэвчлэн мөрөө ил гаргасан хувцас өмсөж харагдсан юм. Улмаар цаг агаар дулаарч, зуны уур амьсгал орсон эдгээр өдрүүд Э.Оюунбилэгт давуу талаа гайхуулах тун чиг сайхан байгаа бололтой. Тэрбээр хаа сайгүй мөрөө ил гаргасан цамц өмсөх болжээ. Хамгийн сүүлд л гэхэд "Royal De beauty" Nai art салоны нээлтэд мөрөө гаргасан даавуун даашинзтай ирж, хүмүүсийг дуу алдуулаад авсан шүү.