05.08

Нара жин хасах уралдааныхаа шилдгүүдийг шалгаруулав

Дуучин Нара сарын өмнө бүсгүйчүүдийн дунд жин хасах уралдаан зарлаж байсан билээ. Тэгвэл дуучин бүсгүй уралдааныхаа шилдгүүдийг шалгаруулж, шагналыг нь гардуулсан байна. Тэрбээр энэ тухайгаа "Нэг сарын турш явагдсан "Хаврыг илүү сонирхолтой болгоё" жин хасах уралдаан маань маш амжилттай болж өнөөдөр өндөрлөлөө. Нэгдүгээрр ялагч Д.Мөнхжаргал сарын хугацаанд нийт 18.7 кг хасч бооцооны 440000 төгрөг мөн Нарагийн бэлэг болох "Dior Jadore" үнэртний цуглуулга (100мл 2 хос parfume) "Ми" брэндийн жин хэмжигч, "Ми" брэндийн бугуйн цаг тус тус хожлоо. 
Хоёрдугаар ялагч Б.Уянга нийт 14.1 кг хасч, "Ми" брэндийн жин хэмжигч мөн калори хэмжигчтэй бугуйн цагны эзэн боллоо. Гуравдугаар ялагч Г.Болормаа нийт 10.8 кг хасч, "Ми" брэндийн жин хэмжигч болон make up нүдний тень цуглуулга тус тус хожлоо. 
Хамгийн гол нь жин хасах мэдээж зорилго ч гэлээ энэ дунд маш чухал зүйлүүдийг олж мэдсэндээ мөн өөрийгөө ялан дийлсэндээ бас олон жил бодсон ч эхлэх хүч өгсөнд баярлалаа хэмээн чин сэтгэлээсээ талархах бүсгүйчүүдээсээ маш их урам зориг авлаа. 
Яах вэ, энэ уралдааныг хийсэн миний гол зорилго бол цөөхөн ч гэсэн бүсгүйчүүдэд урам зориг өгөх явдал байсан маань биеллээ олсонд баяртай байна. Дашрамд дурдахад "Mi Mongolia" брэндийн дэлгүүрийн хамт олонд бяцхан санаачилгыг минь дэмжиж бүсгүйчүүдийг маань жин хэмжигч болон гоёмсог калори хэмжигч болон бусад үйлдлүүдтэй бугуйн цагаар ивээн тэтгэсэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна" хэмээжээ.