Дуучин Б.Халиун уран бүтээлээ хэсэг завсарлаад байгаа билээ. Энэ үедээ гурван хүү төрүүлж, дархан бэр болсон дуучин бүсгүй "Яг түүн шиг" шоуны хоёр дахь улирлаар үзэгч, сонсогчидтойгоо уулзаад байгаа юм. Дуучин С.Сэрчмааг дуурайж шоуны нэг дугаарын ялагч болсон тэрбээр эрэгтэй хүнийг ч чадварлаг дуурайж байгаа билээ. Тэгвэл дуучин бүсгүй саяхан стил имижээ эрс өөрчилж, шаргал үстний эгнээнд шилжжээ. Цайвар үс тренд болоод байгаа энэ үед Б.Халиун ч моодноос хоцроогүй аж. Тэрбээр саяхан "Royal De beauty" Nail art салоны нээлтэд ирэхдээ урт шаргал үсээр гоёж ирсэн нь энэ юм. Үйл ажиллагааны туршид нүдний шилнээсээ салаагүй Б.Халиун сэлфиг харин ч нэг "хашраасан" шүү.