05.04

ХӨСҮТ-ийн талбайд 2000 гаруй мод тарив

"Ногоон хашаа" төсөл нээлтээ хийж ХӨСҮТ-ийн хашаанд нийт 2000 гаруй мод тарьжээ. Тодруулбал, ХӨСҮТ ба Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн хамтарсан ОЭТС-ийн “STREAM” судалгааны багийн санаачилгаар ХӨСҮТ-ийн төв талбайд буюу 2175 м.кв газарт 1740 шар хус, 250 хайлаас, 40 моносны мод, 50 улиас тарьж тохижуулсан байна. Дашрамд дурдахад, “Нэг гэр бүл-нэг төгөл” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Ногоон хашаа” төслийг эхлүүлээд байгаа аж.

С.НАРАН