05.10

Адель төрсөн өдрөөрөө ”эмгэн” болов


Тавдугаар сарын 5-нд Британийн нэрт дуучин бүсгүй Адель 29 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Тэрбээр төрсөн өдрөөрөө өөртөө өвөрмөц нэгэн бэлгийг бэлдсэнээ Инстаграм хуудсандаа нийтэлжээ. Тодруулбал, дуучин бүсгүй өөрийгөө өндөр настан болгосн хэдэн гэрэл зураг авахуулснаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж, хошин шогийн мэдрэмж өндөртэй гэдгээ харуулсан байна.