05.10

Польшийн алдарт найруулагчийн кино кино өдрүүд эхэллээ


Польшийн алдарт найруулагч Кжиштоф Зануссигийн кино өдрүүд энэ сарын 08-11-нд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Дэлхийд өөрийн уран бүтээлийн өнгө төрхөөр ялгарч алдарт хүрсэн энэхүү найруулагчийн “Гадны биет”/2014/ бүтээл өчигдөр ICinema кино театрт Монголын киноны уран бүтээлч, сонирхогчдын хүртээл болов. 
Кино өдрүүдийн хүрээнд түүний “Гадны биет”, “Амиа аврах арга”, “Персона нон грата”, “Бидний бурханы дүү”, “Амийг амиар” зэрэг кино үзэгчдийн хүртээл болно. Тэрээр энэ үеэр Монголын уран бүтээлчидтэй уулзаж санал бодлоо солилцож байгаа юм.