Жүжигчин Анжелина Жоли экс нөхөр Брэд Питтэйгээ ойрхон байхын тулд 20 сая доллараар тансаг харш худалдан авчээ. Түүний шинэ байшин дотор унтлагын зургаан өрөө, угаалгын арван өрөө, биеийн тамирын танхим, ил усан сан, том номын сан бий.
Холливудын супер од эмэгтэй экс нөхөр Брэд Питтыг хүүхдүүдтэйгээ ойр ойрхон уулзаж байгаасай хэмээн энэ харшийг сонгон авчээ. Жүжигчин Брэд Питт экс эхнэрийнхээ шинэ байшингаас ердөө гурван километрийн зайд амьдардаг юм.