Өчигдөр МҮОНТ-ийн телевизийн эфирийн программыг өөрчилж, захиалгат нэвтрүүлэг гаргасан хэмээн МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэрбээр ҮОНТ-ийн захирал Д.Энхтуяаг эфирийн програмд өөрчлөлт оруулсан гэсэн юм. Тиймээс энэ талаар тодруулахаар ҮОНТ-ийн захирал Д.Энхтуяатай холбогдсон юм. Тэрбээр “Энэ асуудалд надад тайлбар алга. Ц.Оюундарь захирлаас асуу. Твиттерт зөндөө юм бичсэн байна лээ” гэсэн юм. Ямартай ч ийнхүү эфирийн програм өөрчилсөн гэх асуудалд ҮОНТ-ийн захирал тайлбар хийхээс татгалзлаа.
С.НАРАН