“Euro Vision-2017” тэмцээн юутай ч болж өндөрлөлөө. Киев хотод энэ сарын 13-нд эцсийн шатны шалгаруулалт болж, ялагчийн нэрийг зарласан байна. Ингээд энэ жилийн ялагчаар Португалын иргэн Сальвадор Собрал “Amar Pelos Dois” буюу “Хайр хоёуланд хүрэлцэнэ” дуугаараа тодорчээ. Түүнд Болгарыг төлөөлж оролцсон Кристиан Костов, Италиас ирсэн Франческо Габбани зэрэг хүчтэй өрсөлдөгчид байсан юм. Гэсэн хэдий ч Кристиан хоёрдугаар байр эзэлж, Франческо зургаад оржээ. Ирэх жил “Euro vision” тэмцээн Португал улсад анх удаа зохиогдох юм байна.