05.18

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан 09.00 цагаас Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд "Тээврийн салбар дахь хэмжил" сэдэвт семинарыг зохион байгуулна.
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс "Арван хангал" цуврал үзэсгэлэнгийн жаргаах үзэсгэлэн болох "ДОГШИДЫН" АВРАЛ" үзэсгэлэнгээ 14.00 цагт нээнэ.
Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар болон МУИС-ийн Оюутны холбоо, бүрэлдэхүүн сургуулиуд хамтран “JOB FAIR 2017” өдөрлөгийг 10.00-15 .00 цагийн хооронд МУИС-ын дэргэдэх Монгол-Япон төвийн их танхимд зохион байгуулна.
 “Business Breakfast” уулзалт 07.30-09.00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд болно. Зочноор ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож бизнес эрхлэгчидтэй саналаа солилцоно.
Куба улсын бизнес уулзалт 14.00 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд болно.
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ажил олгогч, ажил идэвхитэй хайгч иргэдийг дэмжих, хамтран ажиллах зорилгоор “Ажил олгогчдын клуб” байгуулах санаачлага гарган нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.