Улаанбаатар хотын хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэллээ. Тодруулбал, нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулан ажиллах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, НИТХ-аар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэгтэй, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү “Дугуйт эргүүл” ажиллаж эхэлсэн байна.