05.22

Б.Бат-Энэрэл эмчилгээ хийлгэхээр урд хөршийг зорьжээ


Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт энэ сарын 20-нд болсон.
 
Хандивын тоглолт амжилттай болж, Б.Бат-Энэрэл хүү БНХАУ-ын нийслэл Бээжин хотод нүдний оношлогоо,эмчилгээ хийлгэхээр өчигдөр эх орноосоо морджээ.
 
Б.Бат-Энэрэл хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон байна. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс нь өмнө мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөсөн учир ийнхүү урд хөршийг зорьсон байна.