05.23

УДЭТ-ын хамт олон Сүхбаатарын талбайд уран бүтээлээ хүргэнэ

Өнөөдөр соёл урлагийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болно. Тэгвэл энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгт оролцох УДЭТ-ын уран бүтээлчдийн хөтөлбөрийг хүргэж байна. 
11:00-17:00 цагийн хооронд. 
1. УДЭТеатрын талаар мэдээлэл танилцуулах, иргэдийн санал, хүсэлт авах 
2.УДЭТеатрын уран бүтээлчид иргэдтэй уулзах, дурсгалын зураг авахуулах. 
14:00-14:40 цагийн хооронд 
1.УДЭТеатрын захирал УГЗ Д.Цэрэнсамбуу мэндчилгээ дэвшүүлнэ. 
2. Д.Нацагдорж “Миний нутаг” шүлэг - УДЭТ-ын уран бүтээлчид. 
3. Орос дууны цоморлиг-СТА Б.Нармандах. 
4. Эрик Клиптон “Намрын навчис” ковер дуу-УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл. 
5. УГЗ Б.Бямбабаярын ая Б.Төгсжаргалын үг “Ану хатан” жүжгийн дуу-СТА Ц.Баясгалан. 6. Үг Б. Шинэбаяр “Макарена” ковер, Үг Э.Тодгэрэл “Шөнийн Вероны эзэд” ковер дуу- "Драмын 3" хамтлаг. 
7. Хөтлөгч: Азтан шалгаруулж УДЭТ-ын гарын бэлэг, тоглолтын урилга. 
8. ТШ З.Хангалын ая Ш.Шажинбатын үг “Сарнай цэцэг” дуу-УДЭТ-ын Театр-Студийн жүжигчин Ц.Жаргалсайхан. 
9. СТА Ч.Төгсбаярын ая СТА Ч.Түвшингийн үг “Норовын намтар” жүжгийн дуу УДЭТ-ын жүжигчин А.Чингүн болон "Матрикс" хамтлаг. 
10.Чингис хаан дуу- "Драмын 4" хамтлаг