Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд тулж, хариуцлагатай сонголтын өмнө монголчууд ирлээ. Хэрэв та өнөөдөр хэн болсондоо, яаж амьдарч байгаадаа сэтгэл хангалуун бус яваа бол амьдралаа эрс өөрчлөх цаг болсныг харуулж байгаа хэрэг. Сонголт бол тавилан юм. Тиймээс улс орны төлөөх сонголт хамгийн чухал билээ. Боловсрол, мэдлэг, чадвар энэ бүхэн цогцолж байж хувь хүнийг бүтээдэг. Тэгвэл бүхэл бүтэн улсыг удирдан чиглүүлж буй эрхмүүдийг юугаар нь эрэмбэлэн үздэг вэ. Мэдээж боловсролынх нь хэмжүүрээр юм. Харин энэ удаад дэлхийн улс орнуудыг ямар боловсролтой эрхмүүд удирдан чиглүүлж, хөгжлийг нь хөтөлдөг болохыг хүргэе.
Юуны өмнө хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-ын удирдагч болон дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ-ын Ерөнхийлөгчийн намтар түүхийг сөхье.
-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тагнуулч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Санкт-Петербургийн их сургуулийн Хууль зүйн факультетийг хуульч мэргэжлээр төгсчээ. Мөн Үндэсний ашигт малтмалын их сургуулийг төгсч, эдийн засгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр англи, герман хэлийг эх хэл шигээ эзэмшсэн нэгэн аж.
-БНХАУ-ын дарга Си Зиньпин Бээжингийн Циншуа их сургуулийн химийн инженерийн ангийг төгссөн. Улс төрийн карьераа эхлүүлсний дараа Циншуа их сургуулийн дэргэдэх Нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн их сургуульд суралцан марксист философи судлалаар хууль зүйн докторын зэрэг хамгаалсан байна.
-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Иоркийн цэргийн академийг амжилттай дүүргэснийхээ дараа үргэлжлүүлэн сурч “Фордхам” их сургуулийг бизнесийн чиглэлээр сурч төгсчээ. Цаашлаад олон улсад нэр хүндтэй Пенсильваны их сургуульд Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр суралцан эдийн засагчаар төгсчээ. Энэ бүхэн тухайн улсын Ерөнхийлөгчийн боловсрол мэдлэг, эзэмшсэн мэргэжил юу юунаас чухал гэдгийг илтгэж байна.
Тэгвэл эсрэгээрээ дээд байтугай дунд боловсрол эзэмшээгүй ерөнхийлөгчдийн талаарх мэдээллийг товч хүргэе.
Жакоб Зума
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зума Африкийн боловсрол эзэмшээгүй ерөнхийлөгчдийн тэргүүн эгнээнд жагсдаг. Тэрбээр бага наснаасаа улс төрд идэвхийлэн оролцож, шантралгүй зүтгэснээр энэ өндөрлөгт хүрсэн гэдэг. Гэвч боловсролгүй нь түүний сул тал. Үүнийг гаргаж буй шийдвэр, хийж байгаа алхмаас нь харж болох тухай шүүмжлэл дэлхий нийтийн анхаарлыг татсан гол сэдэв нь байсан юм.