05.24

Ноён уулын шүүх хурал болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм:
9:00 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд ИТХ-ын үйл ажиллагаанд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, байгаль орчин, боловсролын салбарын үйл ажиллагаанд хяналт тавих сайн туршлагын талаар аймаг, сум, дүүргийн ИТХ-ууд зөвлөлдөнө. 
 
09:00-11:00 цагийн хооронд Улсын гуравдугаар төв эмнэлэгт ЭМЯ-ны удирдлагууд ажиллана. Энэ үеэр гадаадад өндөр өртгөөр хийгддэг зүрхний нээлттэй мэс засал, ангигографийн хагалгааны үйл явцтай танилцана.
 
11:00 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид хэвлэлийн бага хурал хийнэ.
 
15:30 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ноён уулын шүүх хурал болно.
 
Сүхбаатарын талбайд
 
10:00 цагт Зам тээврийн салбарын нээлттэй өдөрлөгийн үеэр "УБТЗ" ХНН бодлого, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна.
 
Төрийн ордны их танхимд
 
10:00 цагт "Эмэгтэйчүүд ба эдийн засаг" сэдэвт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган болно.
 
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
 
10:30 цагт Үндсэн хууль зөрчиж буй зөвлөлдөх санал асуулгын талаар иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.
 
MN-Мэдээллийн төвд
 
12:30 цагт Монгол төдийгүй дэлхийн 100 жилийн зөгнөл, 100 сургаал бүхий есөн эрдэнээр бүтээсэн "Дэлхийн нууц товчоо" номын нээлтэд зориулж "Монгол шүтээн цогцолбор"-оос хэвлэлийн бага хурал хийнэ.