Дуучин Николь Шерзингер саяхан Лос-Анжелес хотноо нээлтээ хийсэн “Бохир бүжиг” мюзиклийг үзэхээр ирэхдээ олны анхаарлыг татсан байна. Тэрбээр тус мюзиклийн гол дүрд тоглосон юм. Харин түүнтэй хамт бүжигчин Каспер Смарт ирсэн нь Николийг Ж.Логийн экс амрагтай жиг ургуулсан гэх хардалтыг үүсгэхэд хүрсэн байна. Тэднийг дотно харилцаатай болсон гэх яриа аль өнгөрсөн жил гарч байсан бол энэ удаа хамтдаа олны өмнө гарсан нь энэ аж.