БОАЖЯ байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Ойн ажлын хүрээнд салбарын спортын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав.
Улаанбаатар хот дахь БОАЖЯ-ны харьяа 13 байгууллагын 400-аад тамирчин дөрвөн төрлөөр авхаалж самбаагаа сорьж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний Сагсан бөмбөгийн төрөлд БОАЖЯ-ны эрэгтэй баг, Ойн судалгаа хөгжлийн төвийн эмэгтэй баг, гар бөмбөгийн төрөлд БОАЖЯ-ны эрэгтэй баг, Цаг уур орчин шинжилгээний газрын эмэгтэй баг тус тус алтан медаль хүртжээ. Ганцаарчилсан төрөл болох Ширээний теннисээр эрэгтэйчүүдээс Цаг уур орчин шинжилгээний газрын С.Батбаяр, Монгол-Ус Л.Хишигмаа нар тэргүүлсэн бол шатрын төрөлд эрэгтэйчүүдээс ЦУОШГ-ын Д.Батхүү, эмэгтэйчүүдээс тус газрын Ж.Энхчимэг нар алтан медалийн эзэд болсон байна.
Төрөл тус бүрдээ өрсөлдөөнтэй, хүч тэнцүү явагдаж дөрвөн төрлийн нийлбэр оноогоор Цаг уур орчин шинжилгээний газар цом хүртэв.