05.24

Кэти Перри өөрийгөө ”зоог” болгов

Дуучин Кэти Перри саяхан Уитнигийн музейн (Whitney Museum) үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан гэнэ. Тухайн өдөр тус музейд зочилсон үзэгчдэд зураач Кэтрин Хадсоны (Кэти Перри) өвөрмөц үзэсгэлэнг үзэхийг ятгажээ. Улмаар танхимын голд ширээн дээр том тагтай мөнгөн цар байсан бөгөөд хөтлөгч тагны дор юу байгааг таахыг үзэгчдээс хүссэн байна. Харин хөтлөгч царны тагийг автал Кэти Перригийн толгой гарч ирж үзэгчдийг багагүй айлгаад авчээ. Тэрбээр "Bon appetit" шинэ цомгийнхоо нээлтэд зориулж өөрийгөө ийнхүү "зоог" болгоод амжсан аж.