05.24

Наадмаар дөрөв хоног амарна


Энэ жилийн наадмаар ажлын дөрөв хоног бүх нийтээр амрах юм байна. 
Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрахаар заасан байдаг. Энэ жилийн долоодугаар сарын 11-ний өдөр мягмар гарагт таарч байгаа бөгөөд 15-ны өдөр бямба гарагт таарч байгаа аж.