МУГЖ Т.Ариунаа урлагт 30 жил зүтгэж байгаа билээ. Түүний хувьд өнгөрсөн жил "Урлагт өнгөрүүлсэн 30 жил" нэртэй тоглолтоо толилуулахаар завгүй бэлтгэл хийж байсан юм. Харамсалтай нь хөлөө гэмтээж хагалгаанд орсноор тоглолтоо хойшлуулсан билээ. Тэрбээр өдгөө “Гайс” хамтлагийнхантай хамтран Япон улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргэхээр тоглолт хийж яваа. Тэгвэл өчигдөр Японд болсон тоглолтынх нь үеэр нэгэн баяртай үйл явдал болжээ. Тодруулбал, Япон улсад эх орныхоо нэрийг дуурсгаж яваа сүмочид МУГЖ Т.Ариунаагийн урлагт зүтгэсэн 30 жилийн хөдөлмөрийг хүндэтгэж, шинэ цомгийг нь ивээн тэтгэхээр болсон байна. Тэгэхээр гал цогтой дуучин бүсгүй шинэхэн цомгоо тун удахгүй гаргаж, фэнүүддээ баярлуулах биз ээ.
С.НАРАН