Салман Абеди гэгч этгээд Манчестер хотод алан хядах ажиллагаа явуулсны улмаас 22 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтсэн. Энэхүү хэргийн дараа хүмүүс нийгмийн сүлжээний хуудсандаа эмгэнэл илэрхийлж байгаа юм. Тэгвэл реалити шоуны од Ким Кардашиан ч бусдаас дутахыг хүссэнгүй бололтой. Учир нь тэрбээр цахим хуудсандаа “Би Манчестерт болсон алах хядан ажиллагааны хохирогчдын төлөө залбирч байна” гэж бичсэн ч нийтэлсэн зургаасаа болж ихээхэн шүүмжлэлд өртөж, устгахад хүрчээ. Учир нь тэрбэр нэгэн үдэшлэг дээр ихэд баясгалантай байгаа гэрэл зургаа нийтэлсэн нь ийнхүү шүүмжлүүлэхэд хүрсэн аж.