05.29

”Яг түүн шиг”: Б.Ариунцэцэг, А.Хишигдалай хоёр хасагдлаа

“Боловсрол суваг” телевизээр цацагдаж буй “Яг түүн шиг-2” шоуны ес дэх дугаар өчигдөр болж, ялагч тодорлоо. Энэ дугаараас хоёр оролцогч хасагдаж, зургаа нь финалд өрсөлдөх эрхийг авсан юм. Ес дэх дугаарын ялагчаар 'Камертон" хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар тодорсон. Харин дуучин А.Хишигдалай болон "Эмоци” продакшны залуу жүжигчин Б.Ариунцэцэг нар шоунаас хасагдлаа. Нийт оноо: 
 “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү - 335 оноо 
Дуучин, хөтлөгч, аялагч, уулчин, улстөрч болон шүүгч Г.Ганхүү - 270 
“Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар - 269 
БНСУ-ын ”Монтант” хамтлагийн гишүүн, дуучин С.Гантогоо - 265 
Төгөлдөр хуурч С.Алимаа -230 
Дуучин Б.Халиун - 220 
“Эмоци” продакшны залуу жүжигчин Б.Ариунцэцэг - 216 
Дуучин А.Хишигдалай -186