Энэ сарын 6-9-ний өдрийн хооронд зохион байгуулагдах гэж буй чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор манай тамирчид тус улсыг зорьсон билээ. Тэгвэл Катарын Доха хотыг зорих замдаа чөлөөт бөхийн шигшээ багийн гурван тамирчин дасгалжуулагч Б.Баяраагийн хамт Монгол руу буцсан байна. Албан бус мэдээллээр шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, тамирчин Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар визний зөрчилтэй байсан тул Дубайн хилээр нэвтрүүлээгүй байна. Эдгээр тамирчид ийнхүү тэмцээндээ оролцож чадалгүй замаасаа нутаг буцах болсон нь Чөлөөт бөхийн холбоо баг тамирчдын мэдүүлэг, нэрсийг буруу мэдүүлснээс болсон байз болзошгүй аж. Тэд өчигдөр шөнө Монгол руу нисчээ.