05.05

“Казино” Д.Энхбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо

Өнгөрсөн 2014 оны 11 дүгээр сард “Монголын мэдээ” сонин болон “Оллоо.мн” сайтад “Сураггүй болсон байлдааны нисэх онгоц “казино” Д.Энхбаатарын гараар оров бололтой” гарчигтай нийтлэл гарсан байдаг. Тэгвэл Д.Энхбаатар үүнийг эсэргүүцэж мэдэгдэл гаргасан.

Тэрбээр мэдэгдэлдээ "Монголын мэдээ" сонин, “Оллоо.мн” сайт (Оллоо.ХХК)-аас болон тус нийтлэлийг бичсэн сэтгүүлчээс нийт 300 сая төгрөг нэхэмжилсэн тухайгаа дурдсан байдаг. Тэгвэл Д.Энхбаатарын нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд боллоо. Улмаар шүүхээс “казино” Д.Энхбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Дашрамд дурдахад, шүүх хуралд сэтгүүлч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Г.Батбаяр оролцсон байна.

С.НАРАН