05.30

Т.Бархүүгийн гэр бүл М.Анхцэцэгийн дүүд сая төгрөг хандивлажээ


Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд хандивын аян байгуулж байгаа юм. Тэгвэл “Х түц” продакшны жүжигчин, Т.Бархүүгийн гэр бүлийнхэн аянд нэгдэж, нэг сая төгрөгийн хандив өргөжээ. Дашрамд дурдахад, тамирчин М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулахыг хүсвэл түүний ээж Д.Мөнхчимэгийн "Хаан" банкны 5071320523 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой юм байна.